Т.Экхофф улирлын анхны түрүүгээ хүртлээ



Норвегийн биатлонч Т.Экхофф спринт төрөлд анхны түрүүгээ хүртлээ. Тэрээр нийт замаа 21 мин 05.3 сек-т туулан барианд орсон бол мөнгө, хүрэл медалийг Л.Далмайер болон В.Виткова нар хүртсэн. Харин Беларусын Д.Домрачева, Италийн Д.Вирер нар тус бүр 1 сум алдсан ч ТОП-10-т багтсан.

  1. Т.Экхофф (Норвеги) – 21 мин 05.3 сек
  2. Л.Далмайер (Герман) – +12.0 сек
  3. В.Виткова (Чех) – +20.6 сек

Л.Далмайер сүүлийн 2 уралдаанд мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр шилдэг-5-д орж ирээд байна. Түүний хувьд маргааш болох хөөх уралдаанд амжилтаа бататгах магадлал өндөр байна. Мөн Чехийн В.Виткова улирлын 3 дахь медалиа хүртэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн