Т.Мюллерийн Лигийн 100 дахь гоол



Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 19-р тойргийн тоглолтын хүрээнд Бавари Мюнхэн клуб талбайдаа Вердер Бремен клубыг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтонд талбайн эзэн Бавари Мюнхэн клуб 4-2 харьцаатай ялалт байгуулж Лигийн хүрээнд сүүлийн 6 тоглолт дарааллан ялалт байгуулаад байна.

Тоглолтын эхний хагаст зочин багаас Ж.Гондорф гоол оруулж тэргүүлийг авсан. Гэвч эхний хагас өндөрлөхөөс 4 минутын өмнө Ж.Боатэнгийн дамжуулалтаар Т.Мюллер тэнцээний гоолыг оруулсан. Харин 2-р хагаст талбайн эзэд тоглолтын санаачлалыг авч Р.Левандовский 2 гоол, Т.Мюллер нэг гоол оруулсан бол хамгаалагч Н.Сюле өөрийн хаалгандаа нэг гоол оруулсан. Тус тоглолтын 84 дэх минутанд Т.Мюллер багийнхаа 4 дэх, өөрийнхөө 2 дахь гоолыг оруулсан. Энэ нь түүний Бундеслигт оруулж буй 100 дахь гоол болсон ажээ. Т.Мюллер 100 гоол оруулахын тулд нийт 272 тоглолтонд оролцсон байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн