А.Кербер эргэн ирсэн үү?



Дэлхийн экс №1 Германы теннисчин А.Кербер шөвгийн 8-д шалгарлаа. Нэгэн цагт эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж байсан Их Дуулга тэмцээний 2 удаагийн цомын эзэн А.Кебрер энэ удаагийн Австралийн нээлттэй тэмцээнд амжилттай тоглож байна. Чансааны 21 хүртэл буураад байсан А.Кербер 3-р тойрогт Оросын М.Шараповаг, хэсгийн аваргын төлөө Тайваны Хэ Сувэйг буулган авч шөвгийн 8-д шалгараад байна. Харин шөвгийн 4-н төлөө АНУ-ын М.Кэйстэй тоглоно.

А.Керберийн хувьд өнгөрсөн 2017 оны улирал амжилт муутай жил байсан. Тэр 4 Их Дуулга тэмцээнд оролцохдоо ердөө 4-р шат л хүрсэн байдаг. Мөн өнгөрсөн онд 2012 оноос хойш анх удаагаа чансааны 21-т хүртэл эрэмбэ уруудаад байсан юм. Тэгвэл А.Кербер өнгөрсөн оны 11 сард Бельги дасгалжуулагч В.Фиссеттэй хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулсан. Тэдний ажлын үр дүн улирлын эхнээс гарч байгаа бөгөөд улирлын эхэнд Сиднейн ОУ-ын тэмцээнд түрүүлээд Мельбурн хүрэлцэн ирсэн. Сиднейнд болсон WTA 250 ангиллын тэмцээнд Л.Сафарова, В.Уилльямс болон Д.Чибулкова нарын хүчтэй өрсөлдөгч нараа буулгаж авсан. Ямартаа ч А.Кербер энэ оныг бэлтгэл сайтай эхлүүлж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн