Э.Мертенс гэж хэн бэ?



Австралийн Мельбурн хотноо үргэлжилж буй талбайн теннисний Их Дуулга тэмцээний шөвгийн наймын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг теннисчид эхнээсээ шөвгийн 8-д шалгараад байгаа билээ. Тэгвэл эдгээр тоглогчид дунд Бельгийн 22 настай залуу теннисчин Э.Мертенс хэмээх бүсгүй шилдэг 8-д шалгараад байна.

2015 онд WTA-д дебьют тоглолтоо хийж байсан Бельги теннисчин анх удаагаа Их Дуулга тэмцээний шилдэг 8-д шалгараад байна. Анх 2015 оноос Их Дуулга тэмцээний сонгон шалгаруулалтанд оролцож, 2016 оны Америкийн нээлттэй тэмцээнээс эхлэн Их Дуулга тэмцээнд өрсөлдөж эхлээд байгаа Э.Мертенс ийнхүү карьерынхаа хамгийн дээд амжилтаа үзүүлээд байна. Тэр өмнө нь 4 удаа Их Дуулга тэмцээнд өрсөлдөхдөө 3-р шатыг давж үзээгүй байжээ. Гэхдээ тэр энэ улирлыг цомтой эхлүүлээд байгаа бөгөөд Австралийн Хобартад болсон тэмцээнд түрүүлээд Мельбурн хүрэлцэн ирсэн юм.

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн