Британий нэр төр К.Эдмунд



Мэргэжлийн талбайн теннисний энэ оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнийг хэд хэдэн шилдэг теннисчид тухайлбал Азийн шилдэг теннисчин Японы К.Нишикори, Их Британий Э.Мюррей өнжиж байгаа. Эдгээр тамирчид бол тэмцээний гол фаворитуудын нэгээр нэрлэгдэх нь зүй ёсны хэрэг юм. Тэр дундаа Э.Мюррей тавантаа Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байсан. Гэвч энэ удаа тэмцээнд оролцож чадалгүй өнжиж байгаа.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Их Британий К.Эдмунд шилдэг тоглолтоо үзүүлж байна. Чансааны 49-д эрэмбэтэй К.Эдмунд тэмцээний шөвгийн 8-н төлөөх тоглолтонд Италийн А.Сеппийг 4 сетэд 6-7, 7-5, 6-2, 6-3 харьцаатай хожсон. Тэрээр тус тоглолтын дараа “Анх удаагаа шөвгийн 8-д шалгарч байна. би маш их баяртай байна” хэмээн ярьжээ. 2013 оноос хойш Их Дуулга тэмцээнд өрсөлдөж буй К.Эдмунд ийнхүү анх удаагаа Их Дуулга тэмцээний шилдэг 8-д шалгараад байна. Австралийн нээлттэй тэмцээнд Их Британи теннисчдээс Э.Мюррейгээс өмнө 1977 онд Ж.Ллойд хэмээх эрхэм шөвгийн 8-аас дээш амжилт үзүүлж байжээ. Тэгвэл К.Эдмунд Ж.Ллойдоос хойшхи Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д шалгарч буй Британий 2 дахь теннисчин болж байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Болгарын Г.Димитров ажээ.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн