Хангүг залуу түүхэн ялалт



Аливаа тэмцээн уралдаан их, бага хэмжээгээр дуулиан шуугиантай болдог. Үүнийг ч энэ удаагийн Австралийн нээлттэй тэмцээн тойрсонгүй. Учир нь тэмцээний 4-р шатанд БНСУ-ын 21 настай залуу теннисчин Чон Хён тус тэмцээний 6 удаагийн цомын эзэн, энэ цаг үеийн шилдэг теннисчин Н.Жоковичийг 3 сет дарааллан буулган авч ялалт байгууллаа. Мэдээж Н.Жоковичийн бэртэл сэдэрсэн, бүрэн илээршаагүй байгаа хэмээн шалтаглаж болох ч эрч хүчтэй Хангүг залуу илүү байлаа.

Хоёр теннисчин анх удаагаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд тэмцээн тун өрсөлдөөнтэй ширүүн өрнөсөн. 2 ч удаа тай-брейк гарсан тус тоглолтонд БНСУ-ын тамирчин Чон Хён хүчтэй өрсөлдөгчөө 7-6, 7-5, 7-6 харьцаатай буулгаж авсан. Н.Жоковичийн хувьд уг нь Хангүг залуугаас илүү хүчтэй өрсөлдөгч нараа хожоод байсан. 2-р шатанд Францын Г.Монфилс, 3-р шатанд Испаний А.Ромаос Виноласыг хожсон. Гэвч тэр Хангүг залуугийн өмнө хүчин мөхөсдлөө. Солонгос теннисчин Чон Хён 3-р шатанд тэмцээний шилдгүүдийн нэг Германы залуу теннисчин А.Зверевийг хүнд хэцүү 5 сетэд буулгаж авсан. Ер нь Солонгос залуу хүнд тоглолтуудыг хийж шөвгийн 8-д шалгарч байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь АНУ-ын теннисчин Т.Сандгрен байх юм.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн