А.Шипулин, Виктор Анн нар Пёнчан-2018-д оролцохгүй



Өнгөрөгч Мягмар гаригт ОУОХ-ноос ОХУ-ын нэр бүхий тамирчдыг Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадамд оролцуулахгүй гэдгээ зарлалаа. Үүнд: Оросын биатлоны гол найдвар Олимпийн алт, хүрэл, ДАШТ-ний алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт А.Шипулин, гүйлтийн цанын шилдэг тамирчин ДАШТ-ний хошой алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт С.Устюгов, шорт-трейкийн Олимпийн 3 алт, 1 хүрэл, ДАШТ-ний хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт (нийт Олимпийн 6 алт, 2 хүрэл медальтай, үүний 3 алт, 1 хүрэл медалийг БНСУ-ын нэрийн өмнөөс хүртсэн) Виктор Анн, уран гулгалтын Олимпийн алт, мөнгөн медальт К.Столбова, Европын АШТ-ний хошой хүрэл медальт И.Букин нарын тамирчид багтжээ.

Мэдээж Виктор Анны хувьд цэвэр Орос тамирчин биш гэсэн шалтгаанаар хасагдаж байгаа бол бусад тамирчдын хувьд өөрсдийгөө сэргээшийн асуудалд орооцолдоогүй цэвэр гэдгээ батлах ёстой болсон. ОУОХ-ны энэхүү шийдвэрийг ОХУ-ын Уран Гулгалтын холбоо идэвхтэй эсэргүүцэж байгаа бөгөөд “Оросын эсрэг өдөөн хатгалга” хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Мөн ОХУ-ын Олимпийн Хорооны дэд тэргүүн С.Поздняков “Анн, Устюгов болон Шипулин нарыг оролцуулах ёстой, тэд бол цэвэр тамирчид, хэзээ ч сэргээшийн асуудалд холбогдож байгаагүй” хэмээн мэдэгдээд байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн