Гайхамшиг үргэлжилсээр



Бельгийн 22 настай теннисчин Э.Мертенсийн гайхамшиг үргэлжилсээр байна. Тэр шөвгийн 8-д чансааны 4-д эрэмбэтэй Украйны Е.Свитолинаг төвөггүйхэн буулган авч хагас шигшээд шалгарлаа. Өмнө нь чансааны ТОП-5-д эрэмбэтэй теннисчин 22 хүртэлх насны тамирчид Их Дуулгад буулгаж авч байгаагүй бөгөөд анхны тохиолдол болж байна.

Бельги бүсгүй Э.Мертенс энэ удаагийн Австралийн Нээлттэй тэмцээнд маш хүчтэй байна. Украйны Е.Свитолинаг буулгаж авахын тулд ердөө 2 сет зарцуулахдаа 4 гэймийг л өрсөлдөгчдөө алдаж 6-4, 6-0 харьцаатай хожсон. Э.Мертенс энэ тэмцээний турш бүх өрсөлдөгч нараа үндсэн 2 сетэд буулган аваад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Данийн шилдэг теннисчин чансааны №2 К.Возняцки байх юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн