Р.Надал бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо



Дэлхийн №1 теннисчин Испаний Р.Надал тэмцээнийг бэртлийн улмаас орхиод байна. Австралийн нээлттэй тэмцээний 1, Их Дуулга тэмцээний 16 удаагийн аварга Р.Надал тэмцээний шөвгийн 8-д Хорватын М.Чиличтэй учраа таарсан. Хоёр тамирчны дунд маш хүчтэй өрсөлдөөн өрнөж байсан бөгөөд нэг тай-брейк гарч, 5 сет үргэлжилж байсан. Гэвч шийдвэрлэх 5 дахь сетэд бэртэл нь сэдэрч тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тэмцээний дараа MRI шинжилгээнд орсон бөгөөд хөлний гэмтэл нь сэдэрсэн гэдгийг мэдсэн байна. Ийнхүү тэмцээний гол фаворитууд нэг Р.Надал тэмцээнийг орхилоо.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн