30.000 клубт тавтай морил! Хаан Жеймс



Өнөө өглөө Кливленд Кавальерс баг Техас мужид зочлон Сан-Антонио Спөрс багтай тоглосон. Тус тоглолтонд Кливленд Кавальерс баг хожигдол хүлээсэн ч Хаан Жеймс карерынхаа 30.000 дахь оноо авсан байна. Ингэснээр Л.Жеймс НБА-н түүхэнд 30.000-н босго давсан 7 дахь тоглогч болсон бөгөөд хамгийн залуугаараа тус онооны босгыг давсан тоглогч болсон байна. Тэрээр 30.000 дахь оноогоо Сан-Антонио Спөрс багийн хамгаалагч Д.Грийний эсрэг довтлон авсан юм.

НБА-н талбайд 30.000-аас дээш оноо авсан ердөө 6 тоглогч байсан бол Л.Жеймс 7 дахь нь болж байна. Түүний өмнө Карим Абдул Жаббар, Уилт Чемберлэн, Карл Мэлоун, Майкл Жордан, Коби Брайнт, Дирк Новицки нар 30.000 онооны босгыг давж байсан юм.

Л.Жеймс 33 нас 24 хоногтойдоо 30.000 онооны босгонд хүрсэн ажээ. Түүний өмнө НБА-н хамгийн залуу 30.000 оноо авсан тоглогчоор К.Брайнт 34 нас 104 хоногтойдоо эзэмшиж байжээ. Харин тэгвэл Л.Жеймс НБА дэх анхны оноогоо 2003 оны 10 сарын 29-нд Сакраменто Кингс багийн эсрэг тоглолтын 3 дахь минутанд авч байжээ. Хожмын НБА-н нүүр царай болсон “бяцхан” Жеймс тухайн дебьют тоглолтондоо 42 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 25 оноо, 9 дамжуулалт, 6 самбар, 4 бөмбөг таслалт гүйцэтгэж байсан ажээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн