Монголын цаначид өвлийн олимпод оролцоно



Монгол улсаас цанын спортын төрөлд хоёр цаначин "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна. Өвлийн олимпын 23 дахь наадам 15 хоногийн дараа БНСУ-ын Пёнчан хотод эхэлнэ. Монгол улсаас цагаан олимпод 14 (1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014) дэх удаагааоролцож хурд хүчээ сорин өрсөлдөж гэж байгаа юм. Манай улсын тамирчид Австрийн “Инсбрук 1964” олимпийн наадамд тугаа мандуулж байлаа. Анхны өвлийн олимпод манай улсын тамирчид хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байв.  Энэ цагаас хойш хагас зууны туршид цана, тэшүүр, биатлон, шорт трекийн тамирчид өвлийн олимпийн түүх бичилцэн, тив, дэлхийн хэмжээний амжилт гаргаагүй хэдий ч олимпийн буухиагаа үргэлжлүүлсээр байна. Цанын В ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Батмөнхийн Ачбадрах, Сочигийн олимпод хурд хүч сорьж байсан туршлагатай нэгэн. Харин ОУХМ Чинбатын Отгонцэцэг чамгүй туршлагатай тамирчин юм. Харин энэ удаад манай улсаас тэшүүрийн спортын төрөлд нэг ч тамирчин өвлийн олимпод өрсөлдөж чадахгүй боллоо. Монголын тэшүүрчдээс 1992 оны олимпоос хойш өнөөг хүртэл өвлийн олимпийн наадмын эрхээ авч чадахгүй байгаа юм. 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн