П.Орхон Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд аваргаллаа



ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгиний нэрэмжит "Алтан гран при" тэмцээн болж байна. Өчигдөр тэмцээний дэвжээнд гарч хүч үзсэн Монгол улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр "Алтан гран при"-д 3 удаа дарааллан түрүүлж байгаа нь энэ юм. Иван Ярыгиний "Алтан гран при" тэмцээнийг "Бага дэлхийн аварга" гэдэг. Энэ тэмцээнд жиндээ чансаа өндөртэй бөхчүүд хүч үзэн барилддаг юм. Иван Ярыгиний тэмцээнд чансаа олгодог болохоор хүчтэнүүд энд цугладаг билээ. Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн энэ сарын 25-29-ний өдрүүдэд болж байгаа юм. 

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн