Б.Гриффин Детройт Пистонтс багт ирлээ



НБА-н 5 удаагийн Бүх-Одод тоглогч, Лос-Анжелес Клиперс багийн хүчний довтлогч Б.Гриффин Детройт Пистонс багт ирлээ. Түүнтэй хамт Б.Жонсон болон У.Рийд нар Детройт Пистонс багтай нэгдсэн. Тэгвэл Бүх-Одод тоглогчоо явуулсан Лос-Анжелес Клиперс баг зөрүүлээд Б.Марьянович, А.Брэдли болон Т.Харрис нарыг драфтын 2 эрхийн авч авсан байна.

Б.Гриффин Детройт Пистонс багтай 5 жилийн 171 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Клиперс өнгөрсөн зун К.Полыгоо Хьюстон Рокетс баг руу явуулж байсан бол энэ удаа бас нэг шилдэг тоглогч Б.Гриффинийгээ үдэн явууллаа.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн