Ур чадварын тэмцээний ялагчид



Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL-н 63 дахь удаагийн Бүх-Оддын тоглолт манай цагаар өнгөрсөн Даваа гаригийн өглөө боллоо. Флорида мужийн Тампа хотын “Amalie” ордонд болсон бөгөөд Тампа хот хамгийн сүүлд 1999 онд Бүх-Оддын тоглолт зохион байгуулагдаж байжээ.

Эхлээд тэмцээний эхний өдөр буюу манай цагаар Ням гаригт ур чадварын тэмцээн явагдсан. Энэ удаагийн тэмцээнд оновчтой дамжуулалт болон шилдэг хаалгачийн уралдаанууд шинээр нэмэгдэж орсон. Ингээд ур чадварын тэмцээний үр дүнгүүдтэй танилцъя:

Хамгийн хурдан тэшилттэй тамирчин: нийт 8 тамирчин талбайг бүтэн тойрч хамгийн хурднаа тодруулсан. Тэмцээний ялагчаар Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид 13.454 сек-н амжилтаар ялагч болсон.  

 

Оновчтой дамжуулалтын тэмцээн: нийт 8 тамирчи өрсөлдсөн. Талбайн хоёр талд байрлуулсан байг онох өрсөлдөөний ялагчаар Сент-Луис Блюс багийн А.Пьетранжело шалгарсан. Сент-Луис Блюс багийн ахлагч бүх байг амжилттай онохын тулд 46.610 сек зарцуулжээ.

 

Шилдэг хаалгач: тэмцээний шинэ төрөлд 4 дивизионы шилдэг 4 хаалгач өрсөлдсөн. Төвийн дивизионд Нью-Йорк Рейнжерс багийн хаалгач Х.Лундквист, Номхон далайн дивизионоос Виннипег Жетс багийн хаалгач К.Хеллебайк, Метрополитиан дивизионоос Нэшвилл Предаторс багийн хаалгач П.Ринне, Атлантик дивизионоос Вегас Голден Найтс багийн хаалгач М.Флёри, Централ дивизионоос Тампа Бэй Лайтнинг багийн хаалгач А.Василевский нар өрсөлдсөн. Хаалгач тус бүр 9 тамирчны эсрэг тулсан. Ингээд эцсийн дүн гарахад Вегас Голден Найтс багийн хаалгач М.Флёри нийт 14 цохилтыг дарааллан хааснаар ялагч болсон байна.

 

Шайб эзэмшилтийн тэмцээн: хамгийн сонирхолтой төрөл болох шайбыг хамгийн сайн эзэмшигч тамирчдын өрсөлдөөнд мөн 8 тамирчин өрсөлдсөн. Энэхүү тэмцээнд Калгари Флаймс багийн Ж.Гудро хамгийн шилдэг нь байж ялагч болсон. Тэрээр шайбаа маш чадварлаг залж байсны зэрэгцээ саадыг давуулахдаа цохиураараа маш оновчтой цохиж нийт 24.650 сек зарцуулсан.

 

Хүчтэй цохилтын тэмцээн: энэ тэмцээнд 5 тамирчин өрсөлдсөн. Хоёр үе шаттай явагдсан тус тэмцээнд Вашингтон Капиталс багийн ахлагч А.Овечкин тодорсон. Эхний цохилтоо 98.8 mph-н хурдтай цохисон бол 2 дахь цохилтоороо 101.3 mph буюу 163.0 км/ц-н хурдтай цохисон.

 

Хамгийн нарийвчлалтай цохилтын тэмцээн: хаалган байрлуулсан 5 байг онох тэмцээнд мөн л 8 тамирчин өрсөлдсөн. Ингээд тэмцээний ялагчаар энэ удаагийн Бүх-Оддын тэмцээний хамгийн залуу оролцогч Ванкувер Кэнайкс багийн 20 настай Б.Бесер тодорсон. 20 настай Канад залуу 5 байг онохын тулд 11.136 сек зарцуулсан байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн