Хамгийн шилдэг нь Номхон далайн дивизион



ҮХЛ-н Бүх-Оддын тэмцээний оргил үйл ажиллагаа бол мэдээж шилдэг хоккейчдоос бүрдсэн тэмцээн байлаа. 2 бүсийн 4 дивизионы шилдэг тоглогчдоос бүрдсэн 4 багийн өрсөлдөөнд Ж.Галлан дасгалжуулагчтай, К.МкДэвид ахлагчтай Номхон далайн бүсийн баг ялалт байгуулсан байна. Бүх-Оддын тоглолтонд 3х3 тоглодгоороо онцлог байдаг.

Хагас шигшээ:

-          Метрополитиан дивизион 4-7 Атлантик дивизион

-          Централ дивизион 2-5 Номхон далайн дивизион

Шигшээ тоглолт:

-          Номхон далайн дивизион 5-2 Атлантик дивизион

Шигшээ тоглолтонд Номхон далайн дивизионоос 19 цохилт ирсэн бол Атлантик дивизион 11 цохилт гүйцэтгэж мөн дээр нь 1 удаа повер-плэй болсон. Гэвч Атлантик дивизион олдсон боломжоо ашиглаж чадаагүй бөгөөд эхний үед 3 гоол алдсан бол сүүлчийн үед 2 гоол хаалгандаа алдсан.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн