Алдарт Оле Эйнар Бьорндален уралдахгүй, харин



Өвлийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг Норвегийн алдарт биатлонч Оле Эйнар Бьорндален Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадамд уралдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр “Биатлоны хаан”-ыг 8 дахь Өвлийн Олимпт зодоглох эсэх талаарх хүлээлтэнд цэг тавьж байна. Харин тэр Беларус улсын биатлоны шигшээ багийн дасгалжуулагчийн багт багтаж “Пёнчан-2018” Өвлийн Олимпийн наадамд оролцох ажээ. Беларус улсын биатлоны холбооноос О.Э.Бьорндаленыг дасгалжуулагчаар ажиллуулах хүсэлтийг ОУОХ-д тавиад байсан юм. Беларус улсын биатлоны холбооны энэхүү хүсэлтийг ОУОХ нааштайгаар хүлээн авсан байна. Ингэснээр О.Э.Бьорндален Беларусын багийн шилдэг тамирчин, өөрийн эхнэр Д.Домрачевадаа туслахаар болж байна.

Өдгөө 44 настай О.Э.Бьорнадлен энэ улиралд Дэлхийн цомд уралдаж байгаа. Энэ нь түүний дэмжигч нарт ирэх “цагаан” Олимпт өрсөлдөх байх гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. О.Э.Бьорндален 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн