К.Возняцки чансааг тэргүүллээ



Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн WTA-н чансааг 27 настай Дани бүсгүй К.Возняцки 7 жил 3 сарын дараа дахин тэргүүлж эхэллээ. Тэрээр энэ оны эхний Их Дуулга тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээнд гайхалтай тоглон түрүүлж карьерын анхныхаа Их Дуулга тэмцээний цомыг өргөсөн. Тэр өмнө нь 2 ч удаа Их Дуулга тэмцээний шигшээд шалгарч байсан бол энэ онд дутуугуу гүйцээж, дундуураа дүүргэж Их Дуулгын аварга болсон.

К.Возняцки Австралийн нээлттэй тэмцээний шигшээд тухайн үеийн чансааны тэргүүлэгч Румын бүсгүй С.Халептай тоглож 7-6, 3-6, 6-4 харьцаатай хожсон. Ингэснээр чансааны оноон дээрээ 2000 оноо нэмж, 4 сая ам.долларын шагнал хүртсэн юм. К.Возняцки хамгийн сүүлд 2010 оны 10 сарын 11-нд дэлхийн чансааг тэргүүлж байжээ.

Эмэгтэй теннисчдийн ТОП-10 тамирчин:

  1. К.Возняцки (Дани) – 7965 оноо
  2. С.Халеп (Румын) – 7715 оноо
  3. Е.Свитолина (Украйн) – 6085 оноо
  4. Г.Мугуруза (Испани) – 5690 оноо
  5. К.Плишкова (Чех) – 5445 оноо
  6. Е.Остапенко (Латви) – 4901 оноо
  7. К.Гарсиа (Франц) – 4495 оноо
  8. В.Уилльямс (АНУ) – 4278 оноо
  9. А.Кербер (Герман) – 3031 оноо
  10. К.Младенович (Франц) – 2935 оноо

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн