Өвлийн Олимпийн спорт-5: Speed skating буюу гүйлтийн тэшүүр



Товчхон:

Тэшүүрийн спорт нь холын зайн, шорт-трейк буюу ойрын зайн гэж 2 хэсэгт авч үзнэ. Тэшүүр нь анх XIII зууны үеэс дэлгэрч эхэлсэн ГЭДЭГ. Тухайн үед Скандинавын хойг болон Умард Европын улсууд, ялангуяа Нидерланд улсад гол, мөрний урсгалыг даган тэшүүрийг харилцаа, холбоонд ашиглаж эхэлсэн байна. Улмаар 1642 онд Англид Эдинбургийн тэшүүрийн клуб байгуулагдсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Харин тэшүүрийн анхны тэмцээн 1676 онд Нидерланд улсад зохиогдож байсан бол 1983 онд Осло хотноо болсон тэшүүрийн уралдааныг албан ёсны хэмээн тэмдэглэсэн.

Спийд-скэтинг буюу гүйлтийн (холын зайн) тэшүүрийн уралдаан нь 400 м-н зууван талбайд явагддаг ба Умард Европ, Скандинавын орнууд, Хойд Америкт өргөн дэлгэр тархсан. Тэшүүрийн холын зайн уралдаан нь шорт-трейк буюу ойрын зайн уралдааныг бодвол хурдаас гадна тэсвэр тэвчээр илүү шаарддаг. Уралдааны явцад тамирчид тойрог бүр дээр замаа сольж уралддаг бөгөөд энэ нь тамирчин бүрийг ижил зайд уралдах нөхцөл болдог ажээ.

Олимпийн наадамд:

Гүйлтийн тэшүүрийн спорт нь Өвлийн Олимпийн анхдугаар наадмаас хойш тогтмол Олимпийн хөтөлбөрт багтаж байна. АНУ-ын тамирчин Ч.Жетроу Шамони-1924 Өвлийн Олимпийн наадмын гүйлтийн тэшүүрийн 500 м-н зайд түрүүлж “цагаан” Олимпийн анхны аварга болсон байдаг. Мөн Олимпийн наадамд Финланд, Норвегийн тамирчид өндөр амжилт үзүүлж Финландын К.Тунберг 3 алтан медаль, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Өдгөө тэшүүрийн спорт нь Өвлийн Олимпийн хөтөлбөрт дараах төрлөөр зохиогдож байна.

Үүнд:

  • Эрэгтэй 500 м
  • Эрэгэтй 1000 м
  • Эрэгтэй 1500 м
  • Эрэгтэй 5000 м
  • Эрэгтэй 10000 м
  • Эрэгтэй багийн
  • Эрэгтэй бөөн
  • Эмэгтэй 500 м
  • Эмэгтэй 1000 м
  • Эмэгтэй 1500 м
  • Эмэгтэй 3000 м
  • Эмэгтэй 5000 м
  • Эмэгтэй багийн
  • Эмэгтэй бөөн

Алдартай тамирчид:

Тэшүүрийн холын зайн уралдаанд Нидерландын тамирчид хамгийн шилдэг нь байдаг. Мөн Герман, Финланд, Норвеги болон Хойд Америкийн Канад, АНУ-ын тамирчид хүчтэй өрсөлдөгчид юм. Энэ цаг үед Нидерландын С.Крамер (Олимпийн 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл), Чехийн М.Сабликова (Олимпийн 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл) нар амжилтаараа тэргүүлж байна. Харин Германы К.Пехштайн, К.Энкэ, Г.Нейманн, Нидерландын домогт тамирчин И.Вюёт нарыг дурьдаж болно.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн