Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#5



 -Арсенал клуб Спортинг Лиссабоны хагас хамгаалагч В.Карвальог авахаар ярилцаж эхлээд байна.(А Bola)

-Эвертоны довтлогч С.Это'о Италийн Сампдориатай 2,5 жилийн гэрээ хийлээ.

-Тоттенхам клуб Э.Адебаёр болон Р.Солдадо нараа явуулж оронд нь Португын Ж.Мартинезийг авах хүсэлтэй байна.

-Манчестер Юнайтедийн довтлогч Робин ван Персие өөрийн ирээдүйгээ Олд Траффорд байна гэдгээ төсөөлөхгүй байгаа аж.(Sun Sport)

- Ньюкастл клуб Ипсвичийн хамгаалагч Т.Мингсийн төлөө 4сая фунтийн санал тавьсан ч татгалзсан хариу авчээ. (The Sun)

-Виган Атлетикийн Вингер Ш.Малоне Америкийн МЛС-н Чикаго Файр багтай нэгдэхээр ярилцаж байна. Тэрээр өмнө Лейстерийн саналаас татгалзаад байсан юм. (Daily Mirror)

-Реал Мадрид клуб Дортмундад Марко Роесийг Сами Хедирагаар солилцох санал хүргүүлнэ гэнэ. (El Confidencial)

-Валенси клуб ПСЖ-н Э.Лавеззийг Ливерпүүлээс өрсөж авахаар шургуу хөөцөлдлөж байна. Ирэх долоо хоногтоо багтаад 8сая фунтийн өртөгтэйгээр шилжилт хийгдэж магадгүй гэнэ.(Daily Express)

-Италийн Парма клуб Тоттенхамийн Э.Капуг зээлээр авахаар санаархаж байна.(Gazzetta dello Sport)

-Ливерпүүлийн 21 настай тоглогч Сусо Фернандез АС Милантай 4,5 жилийн гэрээ үзэглэлээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн