Монголын уулчид Аконкагуа оргилд авиралт хийлээ



 

Манай улсын уулчид 6962 метрийн өндөрт орших Аконкагуа  оргилыг эзэллээ. Уулчдын багийн бүрэлдэхүүнд уулчин МУГТ Г.Өсөхбаяр , Н.Батсайхан, Б.Онон, Д.Сэргэлэн, Л.Бүрэнтөгс нарын таван уулчин багтжээ. Уулчид 1-р сарын 18-ны өдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа ууланд амжилттай дайралт хийсэн байна. Аконкагуа нь Аргентиний нутаг дэвсгэрт оршдог Андийн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 6962 метрийн өндөрт байдаг. Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын тухайд тэрбээр өнгөрсөн жилийн 2-р сарын 10-ны өдөр тус оргилд авиралт хийж байсан юм. Ингэхдээ 8611 метрийн өндөрт оршдог К2 ууланд авирах бэлтгэлээ хийж байлаа.

 

А.Алт 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн