Боулингчид ахмадын улсын аваргаа тодрууллаа



 

Боулинг сонирхогчдын холбоо усны урсгал мэт тэмцээн тасралтгүй зохион байгуулж байдаг билээ. Оны анхны тэмцээнээ цагаан сард зориулан ахмадуудынхаа дунд нээлттэй зохион явууллаа. “Вig bowling” төвд уржигдар болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн 40-47 насныхад Г.Магсаржалам түрүүлж, Ц.Лхаасүрэн, Г.Гантулга нар удаалсан бол 48-аас дээш насныхад Ж.Содномдорж, Ю.Ганболд, Н.Цэдэндамба нар бусдыгаа манлайлжээ. Эмэгтэйчүүдийн ангиллын 40-өөс дээш насныхад Ш.Гэрлээ аваргалж, Т.Дорждэрэм, С.Хандаа нар медальт байрт шалгарчээ. Харин хосын төрөлд Ш.Гэрлээ, Ц.Лхаасүрэн нар түрүүлж, П.Уранчимэг, Г.Магсаржалам нар мөнгө, Н.Цэдэндамба, Ю.Ганболд нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Хосын төрлийг сугалаагаар явуулахад тамирчин Г.Магсаржалам өөрийн эхнэр П.Уранчимэгийг сугалж, улмаар мөнгөн медаль хүртсэн нь сонирхолтой байлаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн