Монголын цаначин ОУХМ Ч.Отгонцэцэг энэ сарын 15-ны өдөр уралдана



БНСУ-д болж байгаа "Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам маргааш нээлтээ хийнэ. Өнөөдөр өвлийн олимпод оролцох баг тамирчид өөр өөрийн орны төрийн далбааг тамирчдын тосгонд мандуулах ёслол болж байна.

Энэ удаагийн олимпод Х.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор манай улсаас гүйлтийн цанын төрөлд ОУХМ Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах нар өрсөлдөнө. Баг тамирчдын хувцас өмсгөлийг Монголын Цанын холбооны захиалгаар БТСГ-ын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэжээ.

ОУХМ Ч.Отгонцэцэг энэ сарын 15-ны өдөр, ОУХМ Б.Ачбадрах энэ сарын 16-ны өдөр өвлийн олимпийн замд уралдана. Баг тамирчдад амжилт хүсье.

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн