Жүдочид Парис хотод “Их дуулга”-д зодоглоно



Францын нийслэл Парис хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болох гэж байна. Тэмцээн Парис хотын “Ассоrhotels Arena” ордонд болох юм. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглоно. Тухайлбал Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орноос 10-с дээш жүдочид илгээсэн ажээ. Харин БНСУ, Япон улсаас 21 жүдоч өрсөлдөх юм байна. Тэмцээнийг зохион байгуулагч Францаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 жүдоч барилдах юм.

Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

2018 оны анхны “Их дуулга” тэмцээнд манай улсаас есөн эрэгтэй, зургаан эмэгтэй, нийт 15 жүдоч хүч үзэх юм. Баг тамирчдын нэрсийг танилцуулбал:

Эрэгтэй

60 кг - Г.Болдбаатар, Б.Амартүвшин

66 кг - Г.Хэрлэн, Ё.Басхүү

73 кг - Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар

81 кг - Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар

90 кг - Н.Алтанбагана, Э.Мөнхжаргал

-100кг - Л.Отгонбаатар

+100кг -Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэй

48 кг -М.Уранцэцэг, Б.Хорлоо

52 кг -Ч.Аззаяа, Б.Хорлоодой

57 кг - Д.Сумьяа, Л.Энхрийлэн

63 кг -Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч

70 кг - Ц.Наранжаргал

+78кг - Э.Гандиймаа

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн