"Пёнчан 2018" өвлийн олимп өнөөдөр орой нээлтээ хийнэ



“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагаас олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.  2011 оны долдугаар сарын 6-нд ӨАБНУ-ын Дурбан хотод болсон Олон улсын олимпийн хорооны 123-р чуулганаар 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгосон юм. Дэлхийн орон орны баг тамирчид нийт 17 хоногийн турш хурд хүчээ сорин өрсөлдөнө. Тухайлбал 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн олимпийн наадмын өмнө болсон уулзалт хэлэлцээрүүд хоёр Солонгосын харилцааг сайжруулахад гол түлхэц гүүр болоод байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд зүй ёсоор орж байна. Харин допингийн асуудлаас болж, Оросын тамирчид Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцоно. Тэгвэл манай улсаас энэ удаагийн өвлийн олимпийн наадамд гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин өрсөлдөхөөр бэлтгэж байна.

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн