Олимпийн нээлтийн тасалбарыг 1.5 сая воны үнэтэй худалдаалжээ



Олимпийн нээлтийн тасалбар хамгийн үнэтэй нь 1.5 сая вонны үнэтэй зарагджээ. Олимпийн нээлт 2 цаг орчим үргэлжилсэн юм. Нээлтийн тасалбарыг суудлын байршлаас хамааран 220 мянгаас 1.5 сая вон /тухайн өдрийн ханшаар 484 мянгаас 3.3 сая төгрөгийн/-оор худалдаалсан байна. Тухайлбал нээлт үзэх А зэрэглэлийн суудал 1.5 сая вон байсан бол В зэрэглийн суудлынх 800 мянган вон, С зэрэглэлийнх 600 мянган вон, D зэрэглэлийнх 220.000 воны үнэ ханштай байв. Тэгвэл олимпийн наадмын тэмцээн үзэх тасалбарын үнэ 20 мянган воноос  /44 мянган төгрөг/ эхэлж байна. Харин үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг уран гулгалтын тэмцээний тасалбар 550-800 мянган воны /1'210'000 төгрөг/ үнэтэй, хоккейн алтан медалийн төлөөх тэмцээний тасалбар 900 мянган воны ханштай худалдаалж байгаа юм.

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн