АНУ-ын тамирчин Рэдмонд Жеррард багтаа анхны алтан медалийг авчирлаа



“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам үргэлжилж байна. АНУ-ын анхны алтан медалийг Рэдмонд Жеррард снөүбоардын эрэгтэйчүүдийн слопстайл төрөлд хүртжээ. Ингэснээр АНУ эхний 5-д бичигдэж байна. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд АНУ хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй буюу 242 тамирчинтай оролцож байгаа юм. Тэгвэл Канад 226, Швейцарь 171 тамирчинтай өвлийн олимпод өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар ХБНГУ 2 алт, Недерланд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай, БНСУ 1 алт, Швейд 1 алт, АНУ 1 алтан медальтай эхний 5 байранд бичигдэж байна. 

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн