Ювентус клубын эсрэг Тоттенхэм Хотспур клуб



Аваргуудын лигийн хасагдах шатны тэмцээн эхлэж байна. Өнөө шөнө 03:45 мин-аас Италийн Турин хотноо Английн Тоттенхэм Хотспур клуб зочлон талбайн эзэн Ювентус багийн эсрэг тоглоно. Хоёр баг Европын Аваргуудын лигт анх удаагаа учраа таарч байгаа. Талбайн эзэн Ювентус клуб бол Аваргуудын лигт түрүүлж үзсэн, тэр дундаа сүүлийн 3 жилд 2 удаа финалд шалгарсан. Тэд 2017 оны 11 сарын 19-ноос хойш бүх тоглолтыг оролцуулаад 14 хожил байгуулж 2 тэнцээд байна. Харин тэдний учраа Тоттенхэм Хотспур клуб Аваргуудын лигт 4 дэх удаагаа тоосоо өргөж байгаа Тоттенхэм Хотспур клуб Аваргуудын лигийн Н хэсгийг ганц ч хожигдолгүй тэргүүлсэн бөгөөд сүүлийн 12 тоглолтонд хожигдолгүй гэсэн үзүүлэлттэй байгаа.

Боломжит гарааны бүрэлдэхүүн:

Ювентэс: Ж.Буффон, М.де Шильо, М.Бенатиа, Ж.Кьеллини, А.Сандро, С.Хедира, М.Пьянич, С.Стураро, Д.Коста, Г.Игуаин, М.Манжукич

Тоттенхэм хотспур: У.Льорис, К.Триппьер, Д.Санчес, Я.Вертонген, М.Дембеле, Э.Дайер, Б.Дэвис, К.Эриксен, Д.Алли, Сон, Х.Кейн

Бэртэлтэй байгаа тоглогчид:

  • Ювентус: Х.Куадрадо (цавь), П.Дибала, Б.Матюиди, Б.Хёведес, Ш.Лихтштайнер (бүгд гуя), А.Барзальи (хөлийн булчин)
  • Тоттенхэм Хотспур: Т.Алдервейрелд (биеийн байдал)

Энэ удаагийн тоглолтонд П.Дибала болон Б.Матюиди нар оролцох боломжгүй болсон нь Ювентус клубын хувьд тийм ч таатай зүйл биш. П.Дибалагийн хувьд өнгөрсөн 1 сард Кальяри клубтэй хийсэн лигийн тоглолтын үеэр бэртэл авч талбайг орхисон. Түүнээс хойш тоглолтонд оролцоогүй байгаа бөгөөд бэлтгэлдээ ороод байгаа. Гэвч энэ удаагийн тоглолтонд оролцох боломжгүй болсон нь талбайн эздийн хувьд таагүй мэдээ юм. Харин эсрэг баг Тоттенхэм Хотспур клубын хувьд хамгаалагч Т.Алдервейрэлд оролцох боломжгүй гэсэн мэдээлэл байгаа. Ямартаа ч тоглолт тун сонирхолтой болох болно. Итали хамгаалалтын эсрэг Тоттенхэм Хотспур клуб хэрхэн тоглох бол?

 

Б.Бямбабаяр



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн