Базел клубын эсрэг Манчестер Сити



Хоёр баг анх удаагаа Европын дэвжээн дээр учраа таарч байна. Швейцарын лигийн сүүлийн 8 жилийн босоо аварга Базел клуб эхний тоглолтоо өөрсдийн талбайдаа хийнэ. Тэд хэсгийн тоглолтонд Манчестер Юнайтед, Бенфика болон ЦСКА Москва гэсэн багуудтай өрсөлдөн 2-р гарч хасагдах шатанд шалгарсан. Гэхдээ Базел клуб энэ он гарсаар тийм ч сайн формтой биш байгаа. Сүүлийн 7 тоглолтоос ердөө 3 хожил авч 1 тэнцэж, 3 хожигдсон. Харин тэдний өрсөлдөгч Манчестер Сити клуб 2017-2018 оны улирал эхэлснээс хойш бүх тоглолтыг оролцуулаад ердөө 2 хожигдож 1 тэнцсэн гэсэн аварга үзүүлэлттэй яваа. Бүх байрлалдаа хүчирхэг бүрэлдэхүүнтэй, энэ цаг үеийн хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагч П.Гуардиолагийн удирдсан Манчестер Сити клубын хувьд энэ улиралд гайхалтай тоглолт үзүүлж байгаа. Ийм тэднийг Базел клуб талбайдаа тогтоон барьж чадах болов уу?

Боломжит гарааны бүрэлдэхүүн:

Базел: Т.Вацлик, Л.Лакруа, М.Сухи, Э.Баланта, М.Ланг, Ф.Фрай, Т.Жака, Р.Петретта, М.Эльюнусси, ван Волфсвинкел, Д.Оберлин

Манчестер Сити: Эдерсон, К.Уокер, Н.Отаменди, Э.Лапорте, А.Зинченко, Фернандиньо, Б.Силва, Д.Силва, де Бройне, Р.Стерлинг, С.Агуэро

Бэртэлтэй тоглогчид:

  • Базел: Ж.Вайлати (мөр)
  • Манчестер Сити: Б.Мендин (өвдөг), Г.Жесүс (өвдөг)

 

Б.Бямбабаяр



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн