Спортын салбараас төрсөн хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе



Спортын салбараас төрсөн хосуудыг энэ удаад бид онцолж байна. Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр. Энэ л өдөр хосууд бие биедээ чин хайраа дахин мэдрүүлж хамтдаа баярладаг уламжлал манай улсад хэдийнээ тогтжээ. Цаг хугацаа улиран одсон ч энэ л хорвоод Хос хоёрын хайр сэтгэл чин үнэнч хуучрашгүй хэвээр үлддэг билээ. Спортын салбараас төрөн гарч Хос багана болон хамтын амьдралаа эхлүүлсэн нийт хосууддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Спортын ялалт, ялагдал, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, үр шим, алдар гавьяа, ухаарлын нулимс, баяр хөөртэй үргэлж хамтдаа байдаг тамирчин хосууддаа аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн  хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та нар өөрсдийн салбартаа үргэлж манлайлагч байж улсынхаа бусад залуу гэр бүлүүдэд ямагт үлгэр жишээ авахуйц гэр бүлүүд байхыг хүсэж байна. Ингээд тамирчин гэр бүлүүдийн төлөөллөөс уншигч та бүхэнд хүргэе. 

Жүдо бөхийн тамирчин, МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэргий Буудлага спортын тамирчин, МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа

Жүдо бөхийн тамирчин, Олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир гэргий жүдо бөхийн тамирчин, ОУХМ П.Лхамдэгд

Чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Н.Лхамгармаа гэргий чөлөөт бөхийн тамирчин, Дэлхийн аварга, МУГТ П.Орхон

Жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч, МУГТ Х.Болдбаатар гэргий жүдо бөхийн тамирчин, МУГТ Ц.Мөнхзаяа

Усан спортын ОУХМ Б.Дөлгөөн гэргий буудлага спортын тамирчин, ОУХМ О.Янжинлхам

Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат гэргий чөлөөт бөхийн тамирчин, МУГТ Ц.Энхжаргал

Спортын хосууддаа их амжилтыг хүсэн ерөөе.

 

А.Алт

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн