Монгол Улсын аварга О.Балжинням Хөдөлмөрийн баатар цол хүртлээ



Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар салбар бүртээ тэргүүлж манлайлсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Монгол улсын ардын багш, гавьяат тамирчин, Монгол улсын аварга Одвогийн Балжинням өнөөдөр төрдөө үнсүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Тэрбээр жүдо бөхийн спортод дэлхий болон олон улсад Монгол нэрийг дуурсган тамгалсан шилдэг тамирчдыг дасгалжуулан бэлтгэдэг билээ. Халуун баяр хүргээд их спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн