Л.Месси Челсигийн хаалганд анхны гоолоо орууллаа



Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолт үргэлжилж байна. Урьд шөнө Челси клубын талбайд Испаний Каталоны алдарт Барселона клуб зочлон зоглолоо. Тус тоглолтонд талбайн эзэд сайн хамгаалж, Виллиан 62 дахь минутанд багтаа эхний гоолыг авчирсан. Гэвч тоглолтын 75 дахь минутанд Челси клубын хамгаалагч С.Аспиликуэтагийн дутуу цэвэрлэсэн бөмбөг эсрэг багт гоол оруулах боломжийг нээж өгсөн. Ингээд хоёр багийн эхний тоглолт 1-1 харьцаатай өндөрлөлөө.

Хоёр багийн хариу тоглолт 3 сарын 15-нд Барселона клубын талбайд болно. Барселона клуб талбайдаа гоолгүй тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах боломжтой болсон бол Челси клуб заавал хожих даалгавартайгаар Испанд очно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн