Бавари Мюнхэн клуб өрсөлдөгчөө бут ниргэжээ



Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан Туркийн Бешикташ болон Германы Бавари Мюнхэн клубуудын тоглолт “Алианз Арена” цэнгэлдэхэд 70000 мянган хөгжөөн дэмжигчдийн нүргээн дор боллоо. Тоглолт эхлээд удаагүй байтал Туркийн багийн төвийн хамгаалагч Д.Вида тоглолтын 16 дахь минутанд улаан карт авсан нь багаа хүнд байдалд оруулсан.

Ингээд тоглолтын 1-р үе өндөрлөх дөхөж байхад Т.Мюллер багийнхаа эхний гоолыг Д.Алабагийн дамжуулалтаар оруулсан. Талбайн эздийн давамгайлал 2-р үед ч үргэлжилж Т.Мюллер, Р.Левандовский нар тус бүр 2 гоол оруулсан бол К.Коман 1 гоол оруулсан. Бавари Мюнхэн клубын довтолгооны гурвал ажлаа төгс гүйцэтгэж эхний хожлоо авчээ. Дараагийн тоглолт Туркийн багийн талбайд явагдах бөгөөд Бавари Мюнхэн баг давуу байдалтайгаар зочлон тоглоно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн