5 дахь удаагаа аваргын төлөө тоглоно



Олимпийн наадмын шайбтай хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтонд АНУ болон Канадын шигшээ багууд шалгараад байна. Энэ нь тэдний олимпийн наадмын аваргын төлөөх 5 дахь удаагийн учраа ажээ. Канадын шигшээ баг хагас шигшээд Оросын олимпийн багийг хожсон бол АНУ-ын бүсгүйчүүд Финландын шигшээ багийг буулгаж авсан.

Шайбтай хоккейн эмэгтэй төрөл анх 1998 онд Наганогийн олимпийн наадамд багтсан бөгөөд тухайн жилдээ аваргын төлөө АНУ болон Канадын шигшээ баг шалгарч АНУ-ын ялалтаар өндөрлөж байсан. Тэгвэл түүнээс хойш 2002 оны Солт-Лейк, 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн олимпийн наадмуудад аваргын төлөө учраа таарч тоглоход Канадууд тухай бүрт нь буулган авсан байдаг. Харин 2006 онд АНУ-ын хагас шигшээд Шведийн бүсгүйчүүдэд хожигдож хүрэл медалийн төлөө Финландыг хожиж байсан. Канадын шигшээ багийн хувьд эмэгтэй хоккей олимпийн хөтөлбөрт багтсан цагаас хойш тогтмол шигшээд шалгарч 4 удаа алтан медаль 1 удаа мөнгөн медаль хүртээд байна.

Пёнчаны олимпийн наадамд Канад, АНУ-ын шигшээ багууд нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгийн тоглолтонд Канадууд ялалт байгуулсан. Канадууд олимпийн аваргын алтан медалийн буухиагаа үргэлжлүүлэх үү? эсвэл АНУ-ын бүсгүйчүүд азгүйтлээ зогсоож олимпийн аварга цолыг хүртэх үү? тун удахгүй үүний хариултыг харна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн