Ш.Түмэнцэцэг Азийн аваргын төлөө барилдана



Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ Кыргызстаны Бишкек хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас зодоглож байгаа бөхчүүдээс ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг Ази тивийн аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр эзэн орны Меерим Жуманазароваг хагас шигшээд 2:2-оор ялснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн ОУХМ Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, Б.Шоовдор, А.Чанцалнямаа нар хүрэл медалийн төлөө барилдана. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ийн жингийн урьдчилсан барилдаан болж ийн медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрм тодорч байна. Харин 50 кг-д Эрдэнэсүхийн Нарангэрэл БНХАУ-ын тамирчин Лэй Чунд, 59 кг-ийн жинд Баатаржавын Шоовдор БНХАУ-ын Рон Ниннинд оноогоор цэвэр ялагдсан бол 55 кг-д Эрхэмбаярын Даваачимэг Японы бөх Саки Игарашид 0:3-аар хагас шигшээд ялагдлаа. 76 кг-д А.Чанцалнямааг ялсан Хятадын бөх шигшээд шалгарснаар хүрэл медалийн төлөө “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны тамирчин Эльмира Сыздыковатай барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаан манай улсын цагаар 18:00 цагт болно. Амжилт хүсье. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн