Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ үргэлжилж байна



Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болж байна. Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцоно. Харин эрэгтэй бөхчүүд өнөөдөр Кыргызстаны нийслэлийг зорьж байна. Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Э.Ням-Очир (Хилчин), 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор (хоёул Хасу-Мегастарс), 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид (хоёул Алдар), 68 кг-д Ш.Түмэнцэцэг (Хилчин), 72 кг-д О.Насанбурмаа (Женко), 76 кг-д А.Чанцалнямаа (Хүч) нар хүч үзнэ. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн