Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарлаа



Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилттай оролцлоо. Тамирчид 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлснээр багийн дүнгээр 2-р байрт шалгарлаа.

Өнөөдөр Ази тивийн АШТ-ий дэвжээнд эрэгтэй тамирчид барилдаж байна. Амжилт хүсье. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-ний өдөр өндөрлөнө. 

Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тэмцээн Киргызстаны нийслэл Бишкек хотод болж байгаа юм. Манай улсаас энэ удаагийн Ази тивиын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөн бөгөөд бүгд медалийн төлөө хүч үзсэн бахдам амжилт үзүүллээ. Баяр хүргэе.
 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн