Бавари Мюнхэн дунд шөвөгт шалгарлаа



Германы алдарт Бавари Мюнхэн клуб аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарлаа. Шөвгийн 16-д Туркийн Бешикташ клубтэй учраа таарсан Баваричууд хариу тоглолтоо Туркийн Стамбул хотноо зочлон хийсэн. Тус тоглолтонд нийт 4 гоол хаалганы торыг хөдөлгөсөн бөгөөд Бавари Мюнхэн клубээс Т.Алкантара, С.Вагенр нар гоол оруулсан бол Бешикташ клубын хамгаалагч Г.Гонул өөрийн хаалгандаа нэг гоол оруулсан. Харин зочдоос В.Лаув тоглолтын 2-р хагаст багийнхаа нэр төрийн 1 гоолыг оруулсан байна.

Ийнхүү Бавари Мюнхэн клуб 2 тоглолтын нийлбэр дүнгээр 8-1 харьцаагаар Бешикташ клубыг буулган авч байна. Ю.Хайнкесээр удирдуулсан Бавари Мюнхэн клуб дунд шөвөгт 7 жил дарааллан шалгарч байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн