Барселона клуб 11 жил дарааллан дунд шөвөгт шалгарлаа



Испаний Барселона клуб Аваргуудын лигийн дунд шөвгийн төлөөх хариу тоглолтоо Английн Челси багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-1 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарлаа. Ингэснээр Барселона клуб Аваргуудын лигийн дунд шөвөгт 16 жил дарааллан шалгарч байна. Хамгийн сүүлд Барселона клуб 2006-2007 оны улиралд шөвгийн 16-д Английн алдарт Ливерпүүл клубтэй учраа тааран хожигдож байсан. Түүнээс хойш 11 жил тасралтгүй дунд шөвөгт шалгарлаа.

Урьд шөнө хоёр багийн хариу тоглолт болж Л.Месси 2 гоол, 1 гоолын дамжуулалт өгч багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэлээ. Тэрээр өөрөө О.Дембелед гоолын дамжуулалт өгсөн. Харин Л.Мессид хоёр гоолын дамжуулалтыг Л.Суарез өгсөн байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн