М.Хьюз улирал дуустал Саутхэмптон клубыг удирдана



Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Саутхэмптон клуб Аргентин дасгалжуулагч М.Пельегриног өнгөрсөн даваа гаригт ажлаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл түүнийг орлох хүнээр Уэльс дасгалжуулагч М.Хьюзийг сонгожээ.

Саутхэмптон клуб лигт 30 тоглолтын дараах байдлаар 28 оноотой хүснэгтийн 17-р бичигдэж байгаа. Аргентин дасгалжуулагч М.Пельегрино улирлын турш лигийн 30 тоглолтоос ердөө 5 хожил авч, 13 тэнцээ, 12 хожигдолтой байсан. Тэдний доор 27 оноотой Кристал Палас, Стоук Сити болон 20 оноотой Вест Бромич Альбион клубууд бичигдэж байгаа бөгөөд Саутхэмптон улирлын үлдсэн тоглолтуудаас сайн үр дүн авч чадахгүй бол доод лиг рүү унах аюултай болоод байна. Иймд багийн удирдлагууд Аргентин дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж М.Хьюз дасгалжуулагчийг улирал дуустал томилж байна.

М.Хьюз өнгөрсөн 1 сард Стоук Сити клубын дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгөөд байсан. Ямартаа ч түүний дараагийн баг нь Саутхэмптон клуб болж байна. М.Хьюз Премьер лигт өмнө нь Блэкбурн Роверс, Манчестер Сити, Фулхэм болон Куйнс Парк Рейнжерс багуудыг удирдаж байсан эрхэм юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн