Япон бүсгүй Н.Осака хагас шигшээд шалгарлаа



АНУ-ын Индиан Уэлльст болж буй Парибас Опен тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй 20 настай Япон бүсгүй Наоми Осака хагас шигшээд шалгарлаа. Н.Осака дунд шөвөгт Чехийн шилдэг теннисчин К.Плишковаг 6-2, 6-3 харьцаатай буулгаж авсан. Хагас шигшээд шалгарсан Н.Осака С.Халептай шигшээ тоглолтонд үлдэх эрхийн төлөө тоглоно.

Харин хожигдол хүлээж буй дэлхийн чансааны №5 К.Плишкова энэ он гарсаар ганц ч тэмцээний цом хүртэж чадаагүйгээс гадна шөвгийн дөрөвт ч шалгарч чадаагүй байгаа. Ямартаа ч түүний цомгүй цуврал үргэлжилж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн