Чөлөөт бөхийн Дэлхийн цом маргааш эхэлнэ



Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд  Японы Такасаки хотод болно. Тэмцээнд өрсөлдөх манай улсын эмэгтэй бөхчүүд лхагва Япон улсыг зорилоо.

17 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцоно. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай багтсан бол өчигдөр Япон улсыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд Соронзонболдын Батцэцэг, Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нарын шилдэг бөхчүүд багтсан юм .

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.

  • 50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
  • 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
  • 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
  • 59 кг: Баатаржавын Шоовдор
  • 62 кг: Пүрэвдоржийн Орхон
  • 65 кг: Соронзонболдын Батцэцэг
  • 68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
  • 72 кг: Очирбатын Насанбурмаа
  • 76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байлаа. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2017 онд ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан юм.  Тус тэмцээнд Японы баг тамирчид түрүүлж, БНХАУ дэд аварга болсон. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын баг тавдугаар байр эзэлсэн бол Укриан, Азарбайжан, Швед VI-VIII байрт орсон.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн