Екатеринбургийн Их Дуулгад 18 жүдоч зодоглоно



ОХУ-ын Свердловск мужийн төв Екатеринбург хотноо жүдо бөхийн Их Дуулга тэмцээн эхлэж байна. Энэ амралтын 2 өдөр зохиогдох Екатеринбургийн Их Дуулгад 14 жинд 34 улсын 251 жүдочид өрсөлдөхөд бэлэн болоод байна. Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас явагдана.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй:

  • 60 кг: Б.Мягмардорж (2017 оны УАШТ-ний мөнгөн медальт), Л.Өнөболд (2017 оны Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт)
  • 66 кг: Ё.Басхүү (2017 оны Германы ДэХагийн Гранпри тэмцээний алт, Хөххотын Гранпри тэмцээний хүрэл медальт), Б.Эрхэмбаяр (2017 оны оюутны Универсиадын мөнгө, 2018 оны Дюссельдорфын Их Дуулгын хүрэл медальт)
  • 73 кг: Ц.Цогтбаатар (2018 оны Парисын Их Дуулга тэмцээний хүрэл медальт)
  • 81 кг: Б.Алтансүх, Б.Гаажадамба
  • 90 кг: Г.Алтанбагана (2018 оны Дюссельдорфын Их Дуулгын хүрэл медальт)
  • -100 кг: Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

  • 48 кг: Э.Гэрэлмаа (2018 оны Варшавын нээлттэй тэмцээний алтан медаль), Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Уранцэцэг (МУГТ, 2018 оны Парисын Их Дуулга тэмцээний хүрэл медаль), Г.Ганцэцэг
  • 57 кг: Д.Сумъяа (Хөдөлмөрийн баатар, МУГТ), Л.Энхрийлэн (2018 оны Дюссельдорфын Их Дуулгын хүрэл медаль)
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг (МУГТ), Б.Ганхайч (2018 оны Дюссельдорфын Их Дуулгын хүрэл медаль)

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн