Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн болов



Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны өсвөр үеийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсний түүхт 50 жилийн ойн хүрээнд МЧБХ, "Хакүхо сан" хамтран хоёр дахь жилдээ өсвөр үеийн УАШТ-ийг хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслолд Ж.Мөнхбат аваргын гэргий Ө.Тамир, ууган хүү М.Батхуяг, охин М.Батцэрэн, М.Баасанжаргал, ач зээ нар, “Монраель-1976” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, ардын багш, гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай шүүгч А.Басхүү, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Л.Ням, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөлийн дарга ОУХМ Л.Энхбаяр, ахмад шүүгч Б.Дашням, Ж.Мөнх-Очир, Г.Баясгалан тэргүүтэй хүмүүс оролцов.
Ж.Мөнхбат аваргын гэр бүлийн зүгээс “Мехико-1968” олимпийн наадамд Ж.Мөнхбат аваргатай хамт олимпийн наадмаас анхны медалийг эх орондоо авчирсан, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр болон хөдөлмөрийн баатар З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ахмад шүүгч Б.Дашням, Н.Дүгэрсүрэн, Г.Баясгалан нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэмцээнд хот, хөдөөгийн 40 байгууллагын 600 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болж, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул өсвөр үеийн УАШТ-д дөрвөн жил дараалан түрүүлсэн бол “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Энхзул хоёр дахиа, бусад нь анх удаа аваргаллаа. Маргааш хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жин болон багийн барилдаан болно.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН
Хөвгүүдийн 45 кг: 1. Б.Отгонбаатар (Баянхонгор) 2. М.Очир-Эрдэнэ (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 3. С.Жигүүр (Дорноговь), Б.Амаржаргал (Говь-Алтай)
51 кг: 1. П.Дашцэрэн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 2. Б.Батзориг (Алдар) 3. Г.Түшиг (Өмнөговь), Р.Баттулга (Увс)
60 кг: 1. У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод) 2. М.Сүхбат (Говийн бөх) 3. Г.Зоригт (ТСБТСДуС), Д.Лувсанмижид (Завхан)
71 кг: 1. М.Тэмүүжин (Төв) 2. А.Цэрэн-Очир (Дархан-Уул, “Хасу-Мегастарс) 3. Ц.Баярсайхан (Орхон, “Ирээдүйн одод”), Б.Мөнхдаваа (Сонгинохайрхан дүүрэг)
92 кг: 1. М.Банзрагч (Архангай) 2. Ц.Мөнхбаяр (ТСБТСДуС) 3. Д.Бат-Эрдэнэ (Увс), Б.Цогт (Аварга)
Охидын 43 кг: 1. Б.Энхзул (Аврагч) 2. Г.Оюундарь (Архангай) 3. Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс), Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай)
49 кг: 1. М.Мөнхгэрэл (Женко) 2. Ш.Загарсүрэн (Өвөрхангай) 3. Ч.Оюунтуяа (Дорноговь), Б.Даариймаа (Сэлэнгэ)
57 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Д.Наранжаргал (Архангай) 3. М.Баяржаргал (Хөвсгөл), Г.Цэнд-Аюуш (Өмнөговь)
65 кг: 1. Т.Оюун-Эрдэнэ (ТСБТДуС) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. А.Даваажаргал (Архангай), Э.Минжинсор (Дорноговь)
73 кг: 1. Б.Намуунзаяа (Налайх) 2. Э.Нарангэрэл (ТСБТСДуС) 3. Б.Энхмаа (Хөх Эрчис), Д.Цогзолмаа (Говийн бөх)

 

Монголын Чөлөөт бөхийн Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн