Монголын охидууд хүрэл медаль хүртлээ



Японы Такасаки хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн боллоо. Тус тэмцээнд оролцсон манай эмэгтэй шигшээ баг тэмцээний В хэсэгт БНХАУ, Беларусь болон Румын улсын шигшээ багтаж багтсан. Хэсэгтээ 6 удаагийн дэлхийн цомын аварга БНХАУ-ын багт 1-9 харьцаатай хожигдсон ч бусад хоёр өрсөлдөгчөө буулган авч хүрэл медалийн төлөө шалгарсан. Тэрээр хүрэл медалийн төлөө АНУ-ын шигшээ багтай барилдаж 6-4 харьцаатай хожиж сүүлийн 3 дэлхийн цомоос дарааллан хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медалийн төлөө АНУ-ын эсрэг Монгол улсын шигшээ баг

  • 50 кг: В.Энтони 8-2 Э.Нарангэрэл
  • 53 кг: С.Хилдебранд 6-10 Э.Сумъяа
  • 55 кг: Ж.Винчестер 6-9 Э.Даваачимэг
  • 57 кг: А.Раган 0-10 А.Батцэцэг
  • 59 кг: К.Миракле 4-5 Б.Шоовдор
  • 62 кг: М.Велтэ 11-9 П.Орхон
  • 65 кг: Ф.Молинари 4-4 С.Батцэцэг
  • 68 кг: Т.Менсан 5-4 даралтаар Ш.Түмэнцэцэг
  • 72 кг: В.Францис 3-11 О.Насанбурмаа
  • 76 кг: А.Грэй 10-0 оноогоор А.Чанчалнямаа

Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн цомоос 2013 онд мөнгө, 2015, 2017 онуудад хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил мөн өнгөрсөн оны амжилтаа давтаж хүрэл медаль хүртэж байна. Харин аваргын алтан медалийг Японы баг Хятадыг 6-4 харьцаатай хожиж хүртсэн. Япончуудын хүртэж буй алтан медаль нь дэлхийн цомоос хүртэж буй 10 дахь алтан медаль болж байна.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн