Марсел Хиршер тасралтгүй 7 улирал тэргүүлж байна



Уулын цанын 2017-2018 оны дэлхийн цомын гараа өндөрлөлөө. Улирлын сүүлийн гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Шведийн Оред болсон байна. Доунхилл, супер-жи болон жиант слалом төрлийн сүүлийн гараа болсон бол слалом төрөл цаг уурын тааламжгүй байдлын улмаас цуцлагдсан юм.

Ингээд энэ улирлыг нийлбэр дүнгээр Австрийн тамирчин М.Хиршер 1620 оноотой тэргүүлж сүүлийн 7 улирал дарааллан дэлхийн цомын эзэн болж байна. М.Хиршер энэ улиралд жиант слалом болон слалом төрөлд мөн нийлбэр дүнгээр тэргүүлсэн. Тэгвэл төрөлд АНУ-ын шилдэг тамирчин Микаэла Шиффрин нийлбэр дүнгээр тэргүүлжээ. М.Шиффриний хувьд мөн өнгөрсөн улиралд нийлбэр дүнгээр аварга болж байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн