П.Лайне 15 тоглолтонд дараалж оноо авлаа



NHL-н Виннипег Жетс баг Даллас Старс багийг талбайдаа хүлээн авч улирлын 72 дахь тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд Виннипег Жетс баг 4-2 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд тус тоглолтонд Виннипегийн Финланд довтлогч П.Лайне өрсөлдөгчийнхөө хаалганд хет-трик хийсэн. П.Лайнегийн оруулсан гоол нь түүний энэ улирлын 43 дахь гоол болсноос гадна сүүлийн 15 тоглолтонд дарааллан оноо авсан оруулсан. Ингэснээр 15 тоглолтонд дарааллан оноо авсан хамгийн залуу тоглогч болсон байна.

П.Лайны тасралтгүй 15 тоглолтонд авсан оноо:

  1. Колорадо Эвеланш багийн эсрэг 1 гоол, 1 дамжуулалт: 2018.02.17
  2. Флорида Пантерс багийн эсрэг 1 гоол, 1 дамжуулалт: 2018.02.19
  3. Лос-Анжелес Кингс багийн эсрэг 1 гоол, 1 дажуулалт: 2018.02.21
  4. Сент-Луис Блюс багийн эсрэг 1 гоол: 2018.02.24
  5. Даллас Старс багийн эсрэг 1 гоол: 2018.02.25
  6. Нэшвилл Предаторс багийн эсрэг 2 дамжуулалт: 2018.02.28
  7. Детройт Ред Уингс багийн эсрэг 2 гоол: 2018.03.03
  8. Каролина Харрикайнс багийн эсрэг 2 гоол, 1 дамжуулалт: 2018.03.05
  9. Нью-Йорк Рейнжерс багийн эсрэг 3 гоол: 2018.03.07
  10. Нью Жерси Девилс багийн эсрэг 1 гоол: 2018.03.09
  11. Филадельфиа Флайерс багийн эсрэг 1 гоол: 2018.03.11
  12. Вашингтон Капиталс багийн эсрэг 1 гоол: 2018.03.13
  13. Нэшвилл Предаторс багийн эсрэг 1 дамжуулалт: 2018.03.14
  14. Чикаго Блэйкхаукс багийн эсрэг 1 дамжуулалт: 2018.03.16
  15. Даллас Старс багийн эсрэг 2 гоол: 2018.03.19

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн