Каролина Костнер анх удаагаа 80-аас дээш оноо авлаа



Италийн Милан хотноо эхэлсэн уран гулгалтын ДАШТ-ний эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр дүнгээ гаргалаа. Богино үзүүлбэрт дэлхийн аваргыг зохион байгуулагч орны тамирчин 31 настай К.Костнер 80.27 оноо авч карьерынхаа хамгийн өндөр оноог авлаа. Түүний араас олимпийн аварга А.Загитова 79.51 оноогоор удаалсан бол Японы С.Мияхара 74.36 оноогоор 3-р байранд ороод байна.

Энэ жилийн ДАШТ-нд олимпийн мөнгөн медальт, өнгөрсөн оны дэлхийн аварга Е.Медведева бэртлийн улмаас оролцоогүй. Харин олимпийн шинэхэн аварга А.Загитова, Канадын К.Осмонд, Г.Далеман, Японы С.Мияхара нарын тэргүүтэй шилдэг тамирчид өрсөлдөж байна. Карьертаа анх удаагаа 80-аас дээш оноо аваад буй К.Костнерын хувьд энэ жилийн дэлхийн аварга сүүлчийнх нь юм. Иймд тэрээр алтан медаль хүртэх, үгүйдээ медалийн тавцан дээр гарах хүсэл дүүрэн байгаа болов уу? Түүний хувьд богино үзүүлбэртээ А.Загитоваг ялсан нь сэлтэлзүйн хувьд том давуу талыг авчирч байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн