Дуайт Ховардын 32 оноо, 30 самбар



Нью-Йорк хотын “Barclays Center” ордонд талбайн эзэн Бруклин Нетс болон Шарлотт Хорнетс багийн улирлын ээлжит тоглолт болж зочид 111-105 харьцаатай хожил байгуулжээ. Тус тоглолтонд Шарлотт Хорнетс багийн төвийн тоглогч Д.Ховард талбайд 34 минутыг өнгөрүүлэхдээ 32 оноо, 30 самбар, 1 дамжуулалт өгсөн байна.

Д.Ховардын энэхүү амжилт нь НБА-н түүхэнд сүүлийн 8 жилд тохиож буй анхны тохиолдол болж байна. Түүнээс өмнө хамгийн сүүлд К.Лаув Миннесота Тимбервулвз багт тоглож байхдаа 2010 оны 11 сард Нью-Йорк Никс багийн эсрэг 31 оноо, 31 самбар авч байжээ.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн