Э.Бэхбаяр тэргүүтэй долоон тамирчин хар далайг зорилоо



Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр энэ сарын 20-ны өдөр Сочи хотыг зорилоо. Монголын багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Н.Золбоо, Б.Батмагнай, Ө.Батзул, Т.Тулга, М.Лхагвагэрэл гэсэн долоон тамирчин үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн хамт Хар далайн эргийг зорьсон юм. Хойд хөршийн бөхчүүд тавдугаар сарын эхээр Капсийск хотод насанд хүрэгчдийн ЕАШТ-ийг хүлээн авна. Нутагтаа болох Европын аваргад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд манай эрэгтэй бөхчүүдийг онцгойлон урьжээ.

 

Монголын Чөлөөт бөхийн холбоо

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн