Хөлбөмбөгийн дасгалжуулагч нар номын дуу сонсож байна



Японы Элчин Сайдын яамны санаачлагаар Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт Монголын нөхцөлд дасгалжуулагчийн сургагч багш бэлдэх тухай хэлэлцүүлэг, “D” ангиллын дасгалжуулагчийн хичээл гэсэн хоёр хэсгээр, 03 сарын 21-23-ы өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургагч багш Кимура Кокичи нь Японы Хөлбөмбөгийн Холбооны технкийн хорооны дэд захирал, Өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийн захирлаар ажилладаг юм.

Кимура Кокичи өнөөдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны “B” зэрэглэлтэй дасгалжуулагчидтай уулзан, дасгалжуулагчийн сургагч багшийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Харин өнөөдөр болсон “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтад 20 оролцогч оролцож байна.

 

Монголын хөлбөмбөгийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн